Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
МИАТ ТӨХК-ийн зүгээс Австралид 4.5 сая төгрөг хандивлаж байгаагаа дуулгалаа

Монгол болон Австрали улс хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өндөр хурдацтай хөгжиж байгааг МИАТ ТӨХК өндрөөр үнэлдэг. МИАТ-ын хамт олон Австрали улсад тархаад буй гал түймэр нь Австрали улсын хүн ард, байгаль орчин, зэрлэг ан амьтдад ихээхэн хохирол учруулж байгаа мэдээг хүндээр хүлээн авч хувь хүмүүс өөрсдөө олон янзын хандив өргөх арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд МИАТ ТӨХК-ийн зүгээс Австрали, Монголын харилцааг хөгжүүлэх зорилготой АустЧам байгууллагын зохион байгуулсан дуудлага худалдаанд 3 тийзийг оруулж олсон орлогыг гал түймрийн сүйтгэлээс сэргээх үйл ажиллагаанд нийт 4.5 сая төгрөгийг хандивлаж байгаагаа дуулгахад баяртай байна.

Австрали-Монголын агаарын тээврийн зах зээл нь сүүлийн жилүүдэд хамгийн өндөр өсөлттэй байгаа зах зээлүүдийн нэг бөгөөд 2 улсын харилцаа зөвхөн бизнес хүрээнээс хальж хувь хүмүүс албан бусаар ихээхэн аялах болсонд МИАТ ТӨХК баяртай байдаг бөгөөд энэ тал дээр цаашид ихээхэн ажил төлөвлөөд байна. Манай компани нь Хонг Конгийн Катай Пасифик нисэх компанитай хамтран Австрали улсын Сидней, Мельбурн болон Брисбан хотуудруу Хонг Конгоор дамжуулан код хуваан эзэмших зарчмаар нислэг үйлддэг бөгөөд нийт АустЧамын гишүүд бөгөөд дуудлага худалдаанд оролцож түрүүлсэн ноён Грэхэм Тэйлор, Леон Коэтцэр болон Скотт МакКован нарт талархалаа илэрхийлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан