Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"ЭНЕРЖИ РЕСУРС", МАК, "ӨСӨХ ЗООС", САУСГОБИ СЭНДС" КОМПАНИ НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО ЗОГСООЛОО

Коронавирустэй холбоотойгоор Монголын нүүрсний компаниуд экспортоо зогсоож эхлэв.

“Өсөх зоос” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чинбат “Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг манайх болон “Саусгоби сэндс”, “МАК” компани өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас экспортоо бүрэн зогсоосон. Хий дэмий өрөнд орж байхаар ингэсэн нь дээр гэсэн шийдэлд хүрсэн” гэв. “МАК” компанийн хувьд нэг сарын хугацаатай ажилчдаа амрааж буйгаа Ерөнхийлөгч Н.Цэлмүүн нь мэдэгдсэн.

Түүнчлэн Гашуунсухайт боомтоор нүүрсээ экспортлодог “Энержи Ресурс” компанийн Олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг дуустал экспортоо зогсоож байгаа тухай мэдээллээ. Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Манайхаас өнгөрсөн долоо хоногт 2055 машин ачилт хийсэн. Өдөрт 300 орчим гэсэн үг” гэсэн мэдээллийг өгөв.

Тэгвэл Гашуунсухайттай хиллэдэг, манай улсаас 120 км зайтай орших БНХАУ-ын Халиут гацаанд Коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь өнгөрсөн бямба гарагийн орой лабораторийн шинжилгээгээр батлагдсаныг өнөөдөр ЭМЯ-наас мэдээллээ. 

Үүнтэй холбоотойгоор хилийн боомтуудыг хаах саналыг Өмнөговь аймгийн удирдлагууд гаргаад байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хилийн боомт хаах асуудал аймаг дангаараа шийддэг асуудал биш. Холбогдох хууль тогтоомж, хоёр улсын хооронд байгуулсан хилийн дэглэм, гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газар хооронд дипломат шугамаар хэлэлцэгдэж шийдэгдэх асуудал. Тиймээс аймгийн Онцгой комиссоос журмын дагуу Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг түр хаах саналыг УОК-д албан ёсоор хүргүүлсэн” хэмээн мэдэгджээ. Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан