Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Улсын хэмжээнд ХОМ бүртгүүлэх явц 94.5 хувьтай байна

Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдээд байна.

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн байдлаар 39587 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байна.

Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Үндсэн хуулийн цэц, Архивын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Соёл урлагийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Архангай, Дундговь аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна. Улсын хэмжээнд явц байдал 94.5 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтны 179 нь мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн. Тэдгээрийн 39 нь УИХ, Засгийн газрын гишүүн, 10 нь Төрийн нарийн бичгийн дарга, 20 нь агентлагийн дарга, 35 нь Элчин сайд, консул, 75 нь бусад албан тушаалтан байна.   

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба гаригт ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан