Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Д.Чойжамц: Залууст хатуу, нялхаст анхаарууштай жил гарч байна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба хулгана жилийн зурлагын талаар ийн ярилаа.

“XVII жарны төмөр хулгана жил гарч байна. Хулгана жилийг Монголын ард түмэн ихэд бэлгэшээдэг. Хувьтай хүн хулгана жил үзнэ гэдэг. Энэ жил сайхан жил гарах янзтай.  

Энэ жил хөгшчүүдэд зөөлөн, залууст хатуу, нялхаст анхаарууштай байна. Дээдсүүдэд ширүүн, жилийн дунд талд бүр ширүүн байх нь. Тиймээс ажилж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна.

Жилийн дунд үед урьд жилүүдээс хур бага байна. Гэхдээ тариа ногоогоо бүрэн авч чадна. Харин мал сүргээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарсан” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан