Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК АНУ –ын Sabre компанитай хамтран ажиллана

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ-ын Sabre компанитай “Market Intelligence Global Demand Data” програм хангамжийг нэвтрүүлэх урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүллээ. Агаарын тээврийн салбарын зах зээлийн хамгийн сүүлийн үеийн бодит тоон өгөгдөл, мэдээллээр хангадаг тус програм хангамж нь “МИАТ” ТӨХК–ийн цаашдын нислэгийн чиглэлийн стратеги болон зах зээлийн өөрчлөлтөд бизнесийн шийдвэр гаргахад ашиглах чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл МИАТ компани тус програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр олон эх сурвалжаас бүрдсэн дэлхийн агаарын тээвэрлэгчдийн зах зээлийн цогц дата мэдээллээр хангагдах боломжтой болж байна.  

https://miat.com/images/news/35bb443d6d9bbff8a787422575599cd9.Google

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д. Баттөр хэлэхдээ “Монголын агаарын тээврийн салбарын энэ чухал цаг үед “Sabre” компанитай хамтын ажиллагааг эхлүүлж байгаад баяртай байна. Аялал жуулчлалын салбарын өсөлттэй зэрэгцээд манай компани нислэгийн чиглэл, агаарын хөлгийн парк, зорчигч эргэлтийг өсгөхөөр томоохон зорилтууд тавин ажиллаж байгаа бөгөөд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх нь цаашдын үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэртэй. Тиймээс бид “Sabre” компанийг сонгон хамтран ажиллах болсондоо таатай байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

”Sabre Travel Solutions” компанийн Хойд Азийн Бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Даша Куксенко хэлэхдээ “МИАТ компанийн үйл ажиллагаа тэлэхийн хэрээр Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үзүүлэх нөлөө, хувь нэмэр арвин юм. “Sabre” компанийн энэхүү шийдэл нь агаарын тээвэрлэгч компаниудад датад суурилсан бизнесийн шийдвэр гаргах,  зах зээлийн сүүлийн үеийн чухал мэдээ, мэдээллээр хангах боломжийг олгодог бөгөөд бид энэ чиглэлээр МИАТ компанитай хамтарч ажиллах болсондоо ихээхэн баяртай байна. ” гэв.

 Дэлхийн 160 гаруй улсад хэрэглэгчтэй,  АНУ-ын Техас мужийн Саутлэйк хотод байршилтай “Sabre” Корпораци нь дэлхийн аялал жуулчлалын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэгч тэргүүлэгч компани юм. Дэлхийн нэр хүндтэй агаарын тээврийн компани, зочид буудлууд өөрсдийн үйл ажиллагаандаа Sabre компанийн систем, дата мэдээлэл, аппликейшнийг ашигладаг юм.  

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан