Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МИАТ:Сөүлээс ирэх иргэдийг тусгаарлана гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Зарим мэдээллийн хэрэгслээр түгсэн “Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх 100 иргэнийг 14 хоног тусгаарлана” гэх мэдээлэл олны анхаарлыг татаж чадлаа.

Тэгвэл уг мэдээллийг холбогдох албаны хүмүүс нь ташаа мэдээлэл болохыг нь баталлаа.

Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас “Ийм мэдээлэл өгөөгүй” гэсэн тайлбарыг өгсөн бол Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК албан ёсны тайлбар гаргажээ.

Тус тайлбарт "2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гарагийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай эх сурвалж тодорхой бус, илтэд худал мэдээлэл олон нийтэд тарааж буйд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК харамсаж байна.

Бид Улсын Онцгой Комиссын Коронавирусийн (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг хэлсэн.

Иймд дээрх мэдээллийн сайтууд зорчигчдыг төөрөлдүүлсэн худал мэдээллээ залруулж дахин иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна" гэжээ.

1 Сэтгэгдэл
uursduus ni mungii ni gargaad tusgaarla tegeed shinjilgee avaad nevtruul neg xun xichneen olon xund taraaj baigaag xarj baigaa biz dee tusgaarlagdaxgui gej baigaa xumuusiig oruulax shaardlaggui butsaax xeregtei shuu dee
Хамгийн их уншсан