Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
 Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бүрэн эрхт гишүүн болсны 30 жилийн ой тохиолоо

Манай улс эгнээндээ 191 орныг нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагад 1989 онд гишүүнээр элсэн орж, олон улсын нислэгүүдийг өөрийн нутаг дээгүүр дамжин өнгөрүүлэх, олон улсын нислэгт харилцан ашигтай, хамтран ажиллах бололцоог нээсний 30 жилийн ой тохиолоо. Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй ИНЕГ 2017 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бүрэн хэмжээний аудит шалгалтад амжилттай хамрагдсанаар эдүгээ аюулгүй байдлын үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн бүсийн орнуудад эхний 4-т бичигдэж байна.
Манай улс тус байгууллагын бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог ба Ази номхон далайн бүсийн орнуудын Ерөнхий захирлуудын 40 дүгээр хурлыг 2003 онд анх удаа эх орондоо зохион байгуулсан. Мөн 2017 оны 08 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд 34 улс болон 2 засаг захиргааны онцгой бүсийн 343 төлөөлөгч оролцсон 54 дэх удаагийн хурлыг Улаанбаатар хотноо 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан