Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Таны гаргасан тушаал таалагдахгүй байна Э.Бат-Үүл дарга аа
Өдөр болгон автобусааар зорчдог надад зарим автобус бохир ч явсаар л байдаг. Автобусанд суудаггүй хувийн унаа тэрэгтэй хүмүүст хэцүүл байгаа. Энэ шийдвэр миний хувьд зөв гэж бодож байна. Цаг хугацаа ямар үнэ цэнэтэй билээ замын түгжрээд зогссоор байтал хайрын цаг маань урсан өнгөрдөг үүнээс минь салгаж өгч байгаад баяртай байна.
Таны гаргасан тушаал таалагдахгүй байгаагаа хотын дарга танд шуудхан хэлмээр санагдлаа. Гэхдээ та дан ганц намайг хэлж байна гэж битгий бодоорой. Надтай адилхан бодолтой өчнөөн олон хүн байгаа учраас би тэдний өмнөөс ингэж том дуугарч байгаа юм. Худлаа гэвэл та твиттэр, фээсбүүкээр замын хөдөлгөөнд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор нь хязгаарласан шийдвэр зөв үү буруу юу гээд асуугаад үзээрэй. Магадгүй сонин судалгаа гарч мэднэ.
Миний фээсбүүк, твиттэр хуудсанд бүртгэлтэй байдаг найзууд маань бүгд л үүнийг эсэргүүцэж байна. Тэдний гол хэлээд байгаа зүйл бол татвараа төлсөн мөртлөө яагаад эрхээ хасуулах гэдэг үүднээс хандаж байна.
Энэ үнэн шүү дээ. Бид татвараа төлж байгаа. Улсад ч байна уу, хотод ч байна уу төлөх ёстой бүх л зүйлийг нь гар таталгүй өгч байгаа. Их биш ч гэсэн тогтоосон хэмжээнийх нь “юм”-ыг өгсөөр л байна. Тэгсэн хэрхээ бид яахаараа эрхээ хасуулах ёстой гэж. Замын түгжрэл юунаас үүдээд байна вэ гэдгийг та сайн бодоорой. Нарийн зам дээр олон машин багталцах нь муу байгаа ч замын түгжрэл гацаа замын эвдэрлээс үүдэлтэй байдаг шүү дээ. Эвдэрч, хэмхэрсэн зам чинь харин миний, таны машиныг эвдээд байна. Зам засч байна гэж хаваржин, зусан шороон дундуур тоос татуулан явуулах юм. Энэ янзаараа өвөлжих шинжтэй.
За яахав. Долоо хоногийн нэг өдөр машингүй нийтийн тээвэрт суугаад явъя гэж төсөөлье. Тэгвэл автобуснууд чинь харин нисдэг амбаар шиг болчихжээ.
Шороо тоосны харшилтай хүн автобусанд суугаад ч нэмэргүй. Дун цагаан шороо нүүр нүдгүй цоргиж, өмсөж зүүсэн хувцас хунар үнсэн саарал болоод л бууна. Ийм л автобусаар бид зорчих нь. Тиймээс та нийтийн тээврээ сайжруулах уу, нийтийг хямраасан тушаалаа эргэж харах уу.
Санаа бодлоо хуваалцсан Чингэлтэй дүүргийн дугаар хорооны иргэн Дугарын Дунжид.

0 Сэтгэгдэл
oooo
UNEHEER AMIDRALGUI SHIIBDERUUD GARGAJ BNA URTAASHAA GANTS MASHINTAI TER NI ON HUUCHIN CH GESEN AJIL AMIDRALAA ZOBHON UUGEER ZALGUULJ BUI OLON HUMUUS BII OGLOO ERT GEREES GER BULEERE GARAN SURGUULI TSESTERKLEG AJILD NI HURGEED OROIO TSUGLUULJ ABAD GERTE HARIDAG ORKH GERIIG YAH BE ????? AJIL ERHLELET BUSINESIIG DEMJINE GEH MURTLUU OCHNUUN TUGRUGIIN TUREES TULJ AJILLAJ BUI HUMUUSIIN AJILDAG HUDALDAANII TUBUUDIIG HAAH NEEH TSGAIIG TUR SHIIDEH HEREG BNAUU ESBEL AJILLAJ CHADAAGUI UEII TUREESIINTULBRUIIG HASAH UYM UU??? AMIDRALD OIR BAI OOR UY HELEH BED E
AJIILAJ CHADAJ BBAL SHUNU CH GESEN AJILLAG L DEE OORSDOO L MEDEG L DE UUH IDEH NI HUBI HUNII ASUUDLA BIZ DEE ASUUDAL GARGABAL HULEELGEDEG HUULITAI BIZ DE HUULIA L CHANGATGA TORGUULI SHITGELEE ONDORSGO, BAS ADILHAN BIA DA HULGAIN AN HIISEN HUN TURIIN SAID BOLJ BHAAD ENGIIN HUN SHOROND ORJ BNA SHD E
BAT -UULEE
2012.08.26
2012.08.23