Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Р.БАТБАЯР: Шатахууны үнэ литр тутамдаа 30 төгрөгөөр л нэмэгдэнэ
Орост найтаахад Монголд ханиалгана аа гэгчээр энэ намар шатахууны үнэ ямар байх талаар Нефть хийн ассоциацын тэргүүн Р.Батбаяраас тодрууллаа.

-ОХУ нефть бүтээгдэхүүний үнэ литр тутамдаа багадаа хоёр рублиэр нэмэгдэх тухай яригдаж эхлэв. Энэ нь манай улсын нефтийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нь тодорхой. Одоогоор Оросын талаас шатахууныхаа үнийг нэмэх талаар санал ирүүлсэн үү?
-Оросын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдсэн мэдээлэл бий. Энэ нь манайд нийлүүлэх үнэд хэр зэрэг нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй. Яагаад гэвэл Орос дотоодын үнэ, нефтийн татварын үнэтэйгээ уялдуулж экспортын үнээ тогтоодог. Одоогоор ирэх сарын үнэ ирээгүй байна. Гэхдээ энэ нь нефтийн үнэд төдийлэн нөлөөлөхгүй байх.
-ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдэх байх л даа. Ийм тохиолдолд манайд шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?
-Ингэж тооцоолбол экспортын татвар 30 ам.доллараар нэмэгдэнэ. Жижиглэнгийн үнэ ойролцоогоор 30 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.
-Танай ассоциац экспортын татвар тэглэснийг эсэргүүцдэг. Гэвч эл шийдвэр өнөө хэр нь хүчинтэй хэвээр байна. Цаашдаа татварын асуудалд ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?
-Шинэ Засгийн газар татвараа яаж тогтоохыг мэдэхгүй байна л даа. Одоогоор бүх татварыг тэглэсэн. Онцгой татвар, Гаалийн татвар гээд. Уг нь, боломжтой үедээ татвараа өсгөх хэрэгтэй. Өмнөх Засгийн газар он гарснаас хойш татвараа тэглэсэн хэвээр байсаар дууслаа. Дөрвөөс наймдугаар сар хүртэл татвартай байж болох л байлаа. Одоо шатахууны ханш өснө. Эрэлт нийлүүлэлт нэмэгдэнэ. Ийм үед ямар арга хэмжээ авах юм бол.
-Газар тариалангийн улирлын үеэр л ОХУ-д нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг талтай. Ийм үед манай улс нефтийн бүтээгдэхүүний нөөц байхгүйгээс хүнд цохилтод орох нь бий. Энэ тал дээр хэр бэлтгэлтэй байгаа вэ?
-Бидний санааг зовоож байгаа нэг зүйл бол ам.долларын ханш хурдтайгаар өсч байгаа явдал. Нэг ам.доллар 1370 хүрчихлээ. Бусад талаараа нефтийн бүтээгдэхүүний хангамж хэвийн байгаа. Ер нь бол цаашдаа манай улс газрын тосоо дотооддоо боловсруулдаг, дор хаяж гурван сарын газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй болох, энэ чиглэлийн олборлолтыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ Засгийн газар энэ бүх ажлыг хийнэ гэж найдаж байна.

Н.Бат
0 Сэтгэгдэл