Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
“Зоос” банкны Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг цагаатгалаа
Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт “Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, тус банкны Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэж, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч бичиг, тамга тэмдэг хэвлэмэл маягт үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, шүүх энэ хэрэгт тэднийг буруугүй гэж үзээд цагаатгасан байна. Энэ хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан. Гэвч мөрдөн байцаалтын явцад тэднийг гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон удаатай.
Харин “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийгийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, шийдвэрлэсэн юм. Мөн тус дүүргийн шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцээд, зургаан жил хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан