Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан  2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Улсын Их дэлгүүрийн 6 давхарт гал гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:48 цагт иржээ.  Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажилласан байна. 

Тодруулбал, ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нийслэлийн Аврах анги-105-ын ээлжийн бүрэлдэхүүн ажиллажээ.

 Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан  2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, галын тархалтыг 17:30 цагт бүрэн зогсоон, түймрийг бүрэн унтраахаар ажиллав.

Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан