Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Чанарын баталгаажуулалтгүй хаяг шошгын зөрчилтэй 1010 ширхэг эмийг устгахаар болжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг болон эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.

Шалгалтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 2 нэрийн эмийг яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан Вип дентал ХХК-ийн шүдний эмнэлэг, хаяг шошгын зөрчилтэй, чанарын баталгаажуулалтгүй 3 нэрийн эмийг ханган нийлүүлсэн Нуган ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага, ханган нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт хамгаалалтын журам зөрчсөн Цомбо ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг газруудад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль оногдуулан 5 нэрийн 5 цувралын 1010 ширхэг 1728500 /нэг сая долоон зуун хорин найман мянга таван зуун төгрөгийн эмийг актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан