Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хотын даргын захирамжаар хэрэгжүүлж буй стандарт амжилттай мөрдөгдөж байна

Улаанбаатар хотын иргэдийн амьдрах эрүүл орчинг бүрдүүлэхэд хотын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилтод стандартын хэрэгжилтийг сайжруулах нь нэн чухал асуудал болсон. Иймд хотын стандартын баримт бичгийг бий болгож, мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020.04.06-ны өдрийн “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжийг баталсан.

Тус захирамжаар улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг стандартын дагуу чанартай гүйцэтгүүлэх,  хот нийтийн аж ахуй ажил үйлчилгээний чанарыг  сайжруулж, тэдгээрт тавигдах хяналтыг үр дүнтэй болгох үүднээс 14 нэр төрлийн хотын стандартын баримт бичгийг боловсруулан гаргаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн.  Харин энэ ажил биелэлээ олж эхнээсээ нийслэлийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байна. 

Үүний нэг тод жишээ хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц стандартын бус хашаа хайсыг буулгаж, шинэчлэх ажил нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллагдаж байна. Мөн хотын гудамжинд эмх цэгцгүй байгаа цахилгааны утас, болон хүүхдийн тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээ зэрэгт стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан