Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Б.Лхагва: Махны үнийг ченж нар хөөрөгддөгийг тогтоосон
Махны үнэ нэмэгдэх бүрт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжлэлд өртдөг. Тэгвэл тус газар махны үнийг тогтвортой барихын тулд ямар арга хэмжээ авч буй талаар тус газрын дарга Б.Лхагваас тодрууллаа.


-Он гарсаар махны үнэ хоёр гурав удаа нэмэгдлээ. Танай байгууллагын зүгээс яагаад үнэ нь өсч буй шалтгааныг олов уу?
-Сар шинийн баярын дараа махны үнэ байнга өссөөр өнөөг хүрлээ. Манайхаас удаа дараа шалгалт хийж бодит үнийг тогтоож байна уу, махны эрэлт, нийлүүлэлт хэр байна, ямар шалтгаанаас болоод махны үнэ тэнгэрт хадаад байна гэдгийг шалгадаг. Манайхаас өнгөрсөн хугацаанд шалгалт хийхэд мах хэрэглэгчдийн гар дээр  таван шат дамжлага дамжин хүрч байна гэдгийг тогтоосон. Энэ нь махны үнэ өсөх шалтгаан болж буй.

-Махны үнийг тогтвортой байлгах, хямдруулах үүднээс төрийн зүгээс ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол оо?
-Гол нь, дээр дурдсан таван шат дамжлагаа багасгах хэрэгтэй. Дээр нь, махны үйлдвэрийнхээ тоог нэмэх ёстой юм.

-Уг нь, өсч буй үнийг нь хазаарлахын тулд нөөцийн мах бэлтгэдэг. Ер нь энэ арга маань үр нөлөөгөө өгч байна уу?
-Мах бэлтгэн нөөцлөхдөө өөрчлөлт хийх хэрэгтэй. Хэдийгээр нөөцийн мах бэлтгэн бизнес эрхлэгчдээ дэмжиж буй ч энэ нь махны үнийг барьж чадахгүй байгаа.
Харин ч эсрэгээрээ бизнес эрхлэгчдийг үгсэн хуйвалдаж, үнээ нэмэхэд хүргэж байгаа нь ажиглагдах болсон.
Ер нь, улсын хэмжээнд мах нийлүүлж буй байдлыг аваад үзэхэд ченж нар 80 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж, 20 хувийг нь зөвхөн албан ёсны байгууллага аж ахуйн нэгж нийлүүлж байна. Тиймээс 80, 90 гаруй хувиа бэлтгүүлэх бизнес эрхлэгчдийн ажиллах таатай орчинг төрөөс  бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энэ нь нэг талаас махны чанар, нийлүүлэлт, үнэд ч гэсэн нөлөөлнө.

-Дур зоргоороо махны үнийг нэмж буй ченж нарт хэн хяналт тавих ёстой юм бэ?
-Нийслэлийн захирагчийн албанаас захуудад хяналт шалгалт сайн тавих хэрэгтэй. Анхнаасаа л зарах эрхийг нь өгөхдөө хянаж байх ёстой юм.  Удахгүй Засгийн газрын хурлаар  махны нийлүүлэлт, үнэ ханш, эрэлт нийлүүлэлтийн талаар хэлэлцэнэ. 

-Монголд бараа бүтээгдэхүүний үнэ сургаар л өсч байна. Өрсөлдөөн гэж байхгүй боллоо. Танай байгууллага юу хийж байна вэ?
-Манай газрын зүгээс үнэ ханшийг нь шууд хянаж, бизнес эрхлэгчид ингэж бараа бүтээгдэхүүнээ борлуулах ёстой гэж заах эрх даан ч байхгүй. Бид монополь, давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьдаг.  Цаг үе, улс төрийн байдлыг далимдуулан бизнес эрхлэгчид махныхаа үнийг нэмдэг.
Энэ бол зохисгүй үйл­дэл. Бараа бүтээгдэхүүн борлуулахдаа үйлдвэр эрх­лэгчид, худалдагчид  бодит зардал, ашгаа шингээн борлуулж байвал хэн хэндээ ашигтай. Юу ч болоогүй байхад суурь үнэ дулаан, цахилгаан, шатахууны үнэ нэмэгдээгүй байхад үнээ нэмэх ёсгүй л дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан