Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг бууруулахгүй
Орон сууцны иргэд нэг литр усыг 40 мөнгөөр хэрэглэдэг бол гэр хорооллынх нэг төгрөгөөр худалдан авдаг. Засгийн газар наймдугаар сарын 17-ны хуралдаанаар гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай асуудлыг авч хэлэлцсэн. Ингээд усны үнийг хэрхэн бууруулах талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг бууруулах талаар Засгийн газрын хуралдаанаар яригдаж байсан. Ямар үе шаттайгаар хэрхэн бууруулах юм бол?
-Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын усны үйлчилгээний үнийг бууруулах тухай саналыг манай Зохицуулах зөвлөлд тавьсан юм. Үүнийг усны үнийг бууруулах шийдвэр гарсан мэтээр ташаа ойлгож олон түмний дунд буруу ойлголт төрүүлээд байна. Гэр хорооллын усны үйлчилгээний үнийг бодит өртөг зардалд нь тулгуурлаж тооцвол нэг литр ус өндөр үнээр зарагдахаар байдаг. Гэтэл өнөөдөр литр ус нэг төгрөг гэдэг хамаагүй доогуур үнээр зарагдаж байгаа юм.
-Ус олборлож буй зардал нь яг хэд байдаг юм бол. Бодит үнээр зарагдлаа гэхэд хэдэн төгрөг байх ёстой гэж?
-Гэр хорооллын иргэдэд ус хүргэж буй тээвэрлэлт, ажилчдын хөлс гээд бүх зардлаа тооцвол нэг литр усыг 5-6 төгрөгөөр зарахаар байгаа. Ер нь, шатахуун, эрчим хүч, өргөн хэрэглээний барааны үнэ зах зээлээ дагаад өссөн өнөө үед усны үнэ маш доогуур байгаа юм.
-Гэр хорооллынхон орон сууцанд амьдарч буй иргэдийг бодоход усны хэмнэлтийг хамгийн сайн хийдэг. Гэтэл орон сууцны иргэд нэг литр усыг 40 мөнгөөр хэрэглэж байхад гэр хорооллынхон 1-2 төгрөгөөр худалдаж аваад байгаа нь хэр зөв бодлого юм бол?
-УСУГ усаа бөөний үнээр орон сууцны конторуудад өгдөг. Орон сууцны конторууд өөрийн үнэ нэмээд хэрэглэгчдэд зардаг. Өөрөөр хэлбэл, нэг литр усны жижиглэнгийн үнэ нь 32 мөнгө байдаг. 40 мөнгөөс ч бага байгаа биз. Орон сууцны хувьд нэгдсэн шугамаар дамжиж хэрэглэгчдэд хүрдэг юм болохоор үнийн хувьд арай бага мөнгө төлсөөр ирсэн. Манай байгууллагаас хэрэглэгчдэд учрах дарамтын судалгаа гээд хийж үзсэн. Гэр хорооллын дөрвөн ам бүлтэй өрх байлаа гэхэд сардаа 1200 төгрөг усанд зарцуулдаг юм билээ. Усанд зарцуулж буй мөнгө нь нийт орлогынх 0.7-аас ч бага хувьтай, орон сууцных гэхэд гурван хувьтай гарсан. Тэгэхээр одооны энэ үнэ иргэдэд боломжийн байна л гэсэн үг. Орон сууцны иргэдийн усны үйлчилгээний үнэ ч мөн адил бодит өртөг зардлаасаа доогуур төвшинд байна.  
-Тэгэхээр цаашдаа усны үнийг бууруулах бус нэмэх нь ээ?
-Гэр хорооллын усны төлбөрийг ойрын хэдэн жилдээ нэмэхгүй байх. Яахав үнийн хувьд бууруулах боломж байж болох л юм. Гэхдээ үнийг нь буурууллаа гэхэд усны үнэ цэнэ улам багасч, эсрэгээрээ алдагдал нь ихэснэ. Ус сувгийн удирдах газрын нийт зардлын 70 гаруй хувийг эрчим хүчний төлбөр эзэлдэг. Бензин, эрчим хүчний үнэ нэмэгдээд байхад усны үнэ хэвээрээ л байгаа. Гэтэл  байгууллагынх нь алдагдал улам ихсээд л. Усны үнийг ингэж хүчээр бариад байвал цаашдаа Ус сувгийн удирдах газар хаалгаа барихад л хүрнэ.
-Танай байгууллагаас өмнө усны үнийг хаанаас тогтоодог байсан юм бэ?  
-Манай байгууллага байгуулагдахаас өмнө усны үнийг тухайн аймаг, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоодог байсан. Мэргэжлийн хувьд үнэлгээ дүгнэлт хийж шийдвэр гаргахгүй гэсэн үг шүү дээ. Шууд л усны үнэ ийм байх ёстой гээд барьчихдаг байсан байхгүй юу. Гэтэл зах зээлийн нөхцөлд нийтийн аж ахуйн байгууллагуудын алдагдал, өр зээлийн хэмжээ нэмэгдээд л байдаг. Тиймээс бид судалгаа хийж  усны үнэ тарифыг мэргэжлийн үүднээс бодит зардалд тулгуурлаж тогтоох юм.  Цаашид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэн явуулж байгаа байгууллагуудын усны алдагдал болон бусад эдийн засгийн алдагдлыг бууруулах, олон улсад мөрдөгдөж буй үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх улмаар зах зээлийн нөхцөлд үр ашигтай ажиллах мэргэжлийн чадварлаг байгууллага болгон бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
У.Бадам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан