Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Дизель түлшний онцгой албан татварыг сэргээлээ

Гадаадаас оруулж ирэх дизель түлшний тонн тутамд 109 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төсөвт 30 орчим тэрбум төгрөг орох боломж бүрдэж байна. Татвар авах болсноор аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхой хэмжээгээр буурч, таван хувийн ашигтай ажиллана. Хамгийн гол нь, дотоодын жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй. Харин ч цаашид хилийн үнэ нэмэгдэх тохиолдолд дотооддоо үнэ нэмэлгүй зохицуулж байх боломжийг Засгийн газар ийнхүү бүрдүүллээ. Автобензиний хилийн болон зах зээлийн үнэ энэ оны хоёрдугаар сараас хойш тогтвортой байна. Харин дизелийн түлшний үнэ нэгдүгээр улиралд огцом өсч байсан ч тав, зургадугаар сард 170 гаруй ам.доллараар буурчээ. Засгийн газар өмнө нь автобензин, дизель түлшний хилийн үнэ, валютын ханшны өөрчлөлтөөс хамаарч Гаалийн болон Онцгой албан татварын хэмжээг тогтоож байсан. Эцэст нь гадаадаас авах автобензин, дизель түлшнээс ямар ч татвар авахгүй байхаар шийдвэрлээд байсан юм.

0 Сэтгэгдэл