Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Уур амьсгалын долоо хоног”-ийг цахимаар амжилттай зохион байгуулж уралдаанаа дүгнэлээ

Дэлхий нийтээрээ анхаарал хандуулах болсон уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор "ШИЙДЭЛ ОЛЪЁ" сэдэвт уралдааныг зарласан. Уралдаанд 16-25 насны хүүхэд, залуучууд идэвхтэй оролцож, амжилттай дүнгээ гаргалаа.

"ШИЙДЭЛ ОЛЪЁ" сэдэвт уралдаанд нийт 53 хүүхэд оролцсон бөгөөд шилдэг бүтээлийг дараах байдлаар шалгарууллаа.

Тэргүүн байр – О.Ану, О.Оюу нарын “Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тулгарч буй хамгийн том бэрхшээлийг юу гэж бодож байна вэ, түүнийг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?” шийдлийн танилцуулга

Дэд байр – Н.Есүй “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд залуучуудын оролцоо, сонирхлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?” шийдлийн танилцуулга

Гутгаар байр – Х.Маргад “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ирээдүйг бүтээхэд бид яаж туслах вэ?” шийдлийн танилцуулга тус, тус шалгарлаа.

Уралдаанд идэвх, чармайлт, санаачлага гарган сонирхолтой шийдлийг дэвшүүлэн, дуу хоолойгоо өргөн оролцсон нийт хүүхэд, залуучууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуус маань байгаль орчинд тулгамдаж байгаа асуудалд өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, шийдэл хэлэлцэж байгаа нь бахархалтай юм.

Уралдааны шагнал:

Тэрүүн байр: 1 000 000 төгрөг, батламж

Дэд байр: 500 000 төгрөг, батламж

Гутгаар байр: 300 000 төгрөг, батламж бол уралдаанд оролцсон бүх оролцогчиддоо батламж, ном худалдан авах эрхийн бичиг гардуулах болсныг дуулгахад таатай байна.

Оролцогчид и-мейлээр болон 99998146 дугаарын утсаар холбогдох боломжтой юм байна.

Эх сурвалж:БОАЖЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан