Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БОАЖ-ын сайд Н.Уртнасан орон нутагт тулгамддаг асуудлыг арилгахад чиглэсэн дэмжлэгт төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэл өглөө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан  БОАЖ, ХХАХҮ-ын яамд НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгжтэй цахим уулзалт хийж 2021 оны хагас жилд Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 13 сумдад хэрэгжүүлэх арга хэмжээ, дэмжлэгийг тухайн орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг арилгахад чиглэсэн бодит дэмжлэгт төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг өглөө.

 

Тухайлбал,

  1. Төслийн дэмжлэгээр Баянхонгор, Говь-Алтай аймгийн 5 сумдад нийт 75 га заган ойг хамгаалах зорилгоор 150 сая төгрөгийн төсөвтэй хашаа барих ажлын үр дүнг үндэсний хэмжээний  газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд нэгтгэж цаашид төсвийг нэмэгдүүлж, үр дүнг олон нийтэд мэдээлж байх.
  2. Завхан аймгийн Идрийн голын эх түүний орчмын ойн экосистемийг нөхөн сэргээхэд 50-100 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг  төслийн Удирдах зөвлөлийн хагас жилийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.
  3. Төсөл хэрэгжиж буй 13 сумдын байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж дүрэмт хувцас, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах.
  4. Байгаль орчны чиглэлийн 17 хөтөлбөрийн зарим шаардлагатай хөтөлбөрт тухайлбал, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх ажлыг 2021 оны 10 сар гэхэд хийж дуусгасан байх.

Төслөөс цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ нь тухайн бүсийн иргэдийн өдөр тутмын ахуй, амьдралд бодитоор нөлөөлөх зүйл бүтээх нь төслийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан