Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
НЭГ УДААГИЙН НИСЛЭГЭЭР 150-250 ГА ТАЛБАЙД АГААРЫН ЗУРАГЛАЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ ТЕХНИК, ХЭРЭГСЭЛТЭЙ БОЛЛОО

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн хамтран хэрэгжүүлж буй “planetGOLD Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийн хүрээнд Алтны бичил уурхайн зөвлөлөөс Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст Канад Улсын “AeroVironment Quantix Mapper” өндөр хүчин чадал бүхий дрон болон агаарын зураглал боловсруулах компьютер, программ хангамжийн хамт хүлээлгэн өглөө.

Энэхүү нисэх төхөөрөмжийн давуу тал нь уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилд хяналт мониторинг хийх, уул уурхайн улмаас эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эзлэхүүнийг тооцож зураглал үйлдэх, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүсийн хяналт мониторинг, ургамалжилтын ногоон массыг үнэлэх олон сувгийн Multispectral камераар тоноглогдсон бөгөөд 150-250 га талбайг нэг удаагийн нислэгээр зураглах хийх боломжтой юм.

Хүрээлэн буй орчныг хамгаалах, судалгаа, шинжилгээний ажилд цаг хугацаа хэмнэсэн сүүлийн үеийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ажиллагаанд байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Ой, ус тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, мэргэжилтэн Э.Эрдэнэхүү болон planetGOLD Төслийн менежер Б.Алтанбагана, төслийн ажилтан С.Чимэдрэгзэн нар оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан