Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
БОАЖЯ: "Зүгээр битгий хая" аянд нэгдэцгээе!

“Асуудлаар асуудлыг шийдье” уриатай тус аян нь гялгар уутны хаягдлыг байгальд ээлтэйгээр шийдвэрлэх замаар дахин боловсруулан 100% битүүмжлэлтэй нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэхийн зэрэгцээ эко бизнес моделиор дамжуулан хүүхдэд ээлтэй жишиг орчныг бүтээн байгуулах, олон нийтийг хог хаягдлаа ялган ангилах эерэг дадал хэвшилд уриалах зорилготой.

2019 онд хийгдсэн “Хог хаягдлын бүтцийн судалгаа”-ны дүнгээр Монгол Улс жилд дунджаар 3,5 сая тонн хог хаягдал гаргадаг ба 42% нь зөвхөн Улаанбаатар хотод үүсдэг. Нийг хаягдлыг ялган ангилбал Улаанбаатар хот ойролцоогоор жилд 44,000 тонн хаягдал гялгар уут гаргадаг бөгөөд ердөө 4% хүрэхгүй хувийг дахин боловсруулж үлдсэн хэсэг нь байгальд хаягдал болдог. Тиймээс Өнгө нэм ТББ нь гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК болон хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа. Аяныг Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл болон Байгаль  орчин, аялал жуулчлалын яам дэмжин хамтран ажиллаж байна.

Энэхүү аян аж ахуйн нэгж байгууллага болон иргэд олон нийтэд нээлттэй. Аянд нэгдэхдээ Улаанбаатар хотын иргэд томоохон супермаркетуудад байрлуулсан “Зүби” саванд цуглуулсан гялгар уутаа хандивлана. ААНБ нь гялгар уутаа тусад нь цуглуулан тээвэрлүүлж аянд нэгдэх боломжтой. Мөн хөдөө орон нутгийн иргэд, аж ахуйн нэг байгууллагуудтай хамтран ажиллахад боломжийг бүрдүүлснээ онцолъё.

Өдөр бүр, хаа нэгтээ үргэлж хаягдаж байдаг гялгар уутыг энэхүү аянд хандивлаж нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болох хүчирхийллийн эсрэг ид шидийг бүтээгээрэй. Хог хаягдлын асуудлыг шийдэл болгон ашиглаж нийгмийн асуудлыг хамтдаа өөрчлөн шинэчилцгээе.

Тус аяны талаарх олон нийтэд мэдээлэх арга хэмжээ 2021 оны 08 сарын 28-нд 11:00-16:00 цагийн хооронд “Автомашингүй өдөр”-өөр УИД-ийн урд талын Понтам дээр болох бөгөөд сонирхсон ААНБ болон иргэд тус арга хэмжээнд ирж мэдээлэл авч аянд нэгдээрэй.

Та аяны үйл ажиллагаанд ААНБ болон өөрийн гэрээс үүсэх ГЯЛГАР УУТ, ХУВАНЦАР САВ, ЛААЗ, ШИЛний хаягдлаа авч очоод урамшуулалт хамрагдаарай.

Эхний байдлаар та бүхэн дараах байршилд шууд очоод гялгар уутаа өгөх боломжтой

  • ӨНГӨ НЭМ /Be Colorful -ийн төв оффис дээр /103-ын хажууд Шүрэн оффис 2 давхар 9 тоот
  • Efes сүлжээ дэлгүүрийн бөхийн өргөө салбар
  • Emart - ХУД дахь салбар
  • Nomin United Center - ХУД дахь салбар
  • БОСА сүлжээ дэлгүүрийн - Баян хошууны салбар
  • Nitro B coffee shop - Blue Sky -ийн урд талд
  • Ид шидийн орон 2 төв -Улиастайн эцсийн салбар
  • CU Mongolia - Blue sky салбар
  • Jur Ur Bakery - Хороолол салбар
  • Миний дэлгүүр - нарны замын төв салбар
  • Сансар сүлжээ дэлгүүр – 21-р хорооллын Содон хороолол салбар
  • М март сүлжээ дэлгүүр – Цамбагарав салбар

Холбогдох утас:

Өнгө Нэм ТББ-ын тэргүүн: Н.Амгалан-Эрдэнэ

Утас: 99002058

 

 Хуваалцах

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан