Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хаягдал гялгар уут цуглуулах аяныг маргааш нээнэ

"Өнгө нэм", “Лантуун дохио”  ТББ, “Пластик центр” ХХК хамтран   “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай хаягдал гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар санаачилга гаргаад байна. Аяны нээлт маргааш буюу наймдугаар сарын 28-ны бямба гарагийн 11:00-16:00 цагийн хооронд УИД-ийн урд талын Фонтанд болох юм.

Улаанбаатар хотын иргэд жилд ойролцоогоор 44 мянган тонн гялгар уутыг хог болгон хаядаг бөгөөд ердөө дөрөв хүрэхгүй хувийг дахин боловсруулж, үлдсэн хэсэг нь байгальд хаягддаг. Тиймээс "Өнгө нэм" ТББ нь гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК болон хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг санаачлан хэрэгжүүлж буй юм. Аянаар дамжуулан  хүүхдэд ээлтэй орчныг бүтээх, олон нийтийг хог хаягдлаа ялган ангилах эерэг дадал хэвшилд нэгтгэх зорилготой гэдгээ санаачлагчид хэлж байна.

Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба уг аяныг дэмжин, хамтран ажиллаж байгаа юм. Аян бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй бөгөөд аянд нэгдэхдээ Улаанбаатар хотын иргэд томоохон супермаркетуудад байрлуулсан “Зүби” саванд цуглуулсан гялгар уутаа хандивлах аж. Аж ахуйн нэгж, байгууллагууд  гялгар уутыг бусад хогноос тусад нь цуглуулан аянд нэгдэх боломжтой. Аяны хүрээнд цуглуулсан хаягдал гялгар уутаар нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэх юм.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан