Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
"САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЦОГЦ ХЭРЭГЛЭЭ" АЯН ЭХЭЛЛЭЭ

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулcан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилга, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж байна.  
Тус аян “Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатайгаар угаарын эрсдэл өндөр, өвөлжилтийн бэлтгэл хийх гурван сарын турш үргэлжилнэ. 
Аяны нээлт:  

2021-09-15 нд 09:40 -д “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвд болно.

Оролцох байгууллагууд: 

БОАЖЯ, ОББҮХ, НЗДТГ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, “Таван толгой түлш” ХХК болон бусад холбогдох газрууд  

Нээлтийн үйл ажиллагааны үеэр:

✅Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх  зорилгоор угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлийн түвшинд үнэлгээ хийж, анхаарах шаардлагатай 63620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болсныг газар дээр нь турших

✅ Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх технологи болон уламжлалт аргаар яндан хөөлөх зааварчилга. 

✅Айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг ангилан, дахин боловсруулах талаарх мэдээлэл

✅Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүд, нөөц зэрэг мэдээллийг холбогдох албаныхан өгнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан