Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хөвсгөл аймгийн "Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Хэлэлцүүлгийн үеэр зөвлөх багийн зүгээс Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний суурь судалгааг танилцуулж, дараах үндсэн 3 асуудлын хүрээнд санал солилцлоо.

  1. Тусгай хамгаалалттай газар нутаг ба түүний орчны бүсийн хот сууринуудад тулгарч буй нийтлэг асуудлууд
  2. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар ба Ханх сумыг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд яамдын зүгээс баримталж буй бодлого, авах арга хэмжээ, төсөл хөтөлбөр
  3. Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, агентлагуудаас санал авах, оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлох болон бусад асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 332 дугаар тогтоолоор “Хөвсгөл нуур орчмын бүсийг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр заасан. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Хөвсгөл дэд төсөл нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үндэсний жишиг зорин очих газрыг бий болгож, тогтвортой, хүртээмжтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон бүс нутгийн бодлого төлөвлөлтөд нийцүүлэн боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нэгжийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, агентлагууд болон орон нутгийн удирдлагуудаас санал авах нэгдсэн хэлэлцүүлгийг төсөл хэрэгжүүлэх нэгж болон төслийг хамтран хэрэгжүүлэгч зөвлөх баг хот төлөвлөлтийн “Нью Урбанизм” компаниас хамтран амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яамд болон Үндэсний хөгжлийн газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Одон орон геофикизийн хүрээлэн, Газар зүй геоэкологийн хүрээлэн болон Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн холбогдох төлөөллүүд оролцож, Хөвсгөл аймгийн Засаг дарга болон орон нутгийн удирдлагууд цахимаар холбогдлоо.

 

Хэлэлцүүлэгт салбарын яамд, агентлагууд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, орон нутгийн удирдлагууд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож, тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд салбарын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон тулгамдаж буй болон шийдвэрлэх асуудлуудын талаар санал солилцсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан