Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
ҮХАА-н сайд Х.Баттулга ургацын талаар мэдээлэл хийлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж салбарын сайд ургац хураалтын байдлаар мэдээлэл хийсэн юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллэснээр ургацын урьдчилсан балансаар 481,5 мянган тонн үр тариа, үүнээс 468,8 мянган тонн буудай, 208,9 мянган тонн төмс,  99,4 мянган тонн хүнсний ногоо, 28,6 мянган тонн тосны ургамал, 30,8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтжээ. Ургац хураалтын ажил энэ сарын 3-аас эхэлж өнөөдрийн байдлаар 10,4 мянган га талбайг ангилан хадаж, 2,3 мянган га талбайг шууд хураажээ. Га-аас 11,1 цн буюу 2,5 мянган тонн үр тариа хураан аваад байгаа аж. Харин төмс, хүнсний ногооны хувьд 3,6 мянган га-аас  51,3 мянган тонн төмс, 2,2 мянган га-гаас 30,9 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Энэ нь төмсний 22,7 хувь, хүнсний ногооны 31,6 хувийг хураагаад байгаа юм байна. Цаашид нийт нутгаар хур тундас орох төлөвтэй байгааг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллэж байгаа аж. Тиймээс ургацын болцыг түргэтгэх зорилгоор тариалан бүхий аж ахуйн нэгж, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран десакаци хийхээр ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хэллээ. Ургац хураалтын ажилд нийт 1127 комбайн ажиллахын зэрэгцээ 550 машин, 200 гаруй үтрэмийг бүрэн хэмжээгээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Түүнчлэн 350 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий 16 элеватор ашиглаж байна.  Ургац хураалтын ажилд 5,6 мянган тонн шатахуун шаардлагатай байгаа гэнэ. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын нөөцөд дизель түлш 13 хоногийн хэрэглээ буюу 21,8 мянган тоннын нөөцтэй байгаа юм байна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан