Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Н.Уртнасан:Технологийн дэвшлийг нэвтрүүлсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого үйл ажиллагааг чиглүүлж байна

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал, Жуулчлалын холбоо  хамтран “ITM 2021” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Аялал жуулчлалын салбарт тулгарч буй гамшгийн нөхцөл, тодорхойгүй байдлаас үүсэх хүндрэл бэрхшээлүүдийг бодитойгоор үнэлэн, аялал жуулчлалын салбарыг эргэн сэргэхэд хувь нэмрээ оруулах нь үзэсгэлэнгийн гол зорилго юм. “TOURISM FOR INCLUSIVE GROWTH – ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриан дор зохион байгуулагдаж буй бөгөөд энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн өгсөн мэдээллийг хүргэж байна.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн.

Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын нөлөөгөөр бидний дэвшүүлсэн зорилтуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд урьдчилан тооцоогүй томоохон сорилтууд тулгарч байна.

Цар тахлын улмаас олон салбарын үйл ажиллагаа тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн их алдагдал хүлээж эдийн засгийн хохирол амсаж байгаа. Монгол орны хувьд сүүлийн хоёр жилд жуулчдын тоо болон аялал жуулчлалын салбарын орлого 90 гаруй хувиар тус, тус буурсан үзүүлэлттэй байна.

Бид хамтдаа энэхүү хүнд цаг үеийг даван гарах богино хугацаанд сэргээх төлөвлөгөө боловсруулан жуулчин хүлээн авах бэлтгэлээ базаан ажиллах шаардлагатай. Иймд 2021 амжилттай зохион байгуулж цар тахлын дараах үеийн аялал жуулчлалын сэргээх стратеги боловсруулахаар шийдвэрлэж олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулж, ажлаа эхэлсэн.

Аялал жуулчлалын салбарыг сэргээх, шинэ хэвийн нөхцөлд шилжихэд нөхцөл байдлаас сургамж авч, дүн шинжилгээ хийж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, орон нутгийн иргэд, нийгмийн зорилтот бүлгүүдийн оролцоог хангасан, инновац, цахим технологийн дэвшлийг нэвтрүүлсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого үйл ажиллагааг чиглүүлж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан