Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
“Өндөр Технологийн Үйлдвэрлэл: Анагаахын болон Ургамлын Биотехнологи” бизнес уулзалт болно
Монгол улс хүрэн эдийн засаг бус ногоон эдийн засагт суурилсан
тогтвортой хөгжлийг бий болгох, өөрөөр хэлбэл хүний хүч шаардсан бөөний
үйлдвэрлэл бус цөөн хүн амтай орны онцлогт тохирсон мэдлэгт суурилсан
өндөр технологийн үйлдвэржилтийг хөгжүүлэх нь тохиромжтой билээ. Ингэснээр үсрэнгүй бөгөөд тогтвортой хөгжил бодитоор биелэх боломж бүрдэнэ. XXI зууны шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд биотехнологи, бионанотехнологи зүй ёсоор орж байна.
Биотехнологи нь эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, эмийн болон гоо сайхны үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээг хамрах бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх салбар юм. Манай улсад биотехнологийн судалгаа, шинжилгээ, технологи дамжуулалт, биологийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын стандартад хүргэх чиглэлээр дорвитой ажиллах шаардлага тулгарч байгаа билээ. Үүний тулд бусад улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага нэвтрүүлэх, технологи нутагшуулах нь зүй ёсны хэрэг юм.
Фингэйт ХХК, МоРКос ТББ-аас санаачлан МУИС болон Монголын биотехнологийн тэргүүлэх компаниудтай хамтран “Өндөр технологийн үйлдвэрлэл: анагаахын болон ургамлын биотехнологи” сэдэвт бизнес уулзалтыг 2012 оны есдүгээр сарын 17-18 өдрүүдэд МҮХАҮТанхим дээр зохион байгуулах гэж байна. Тус бизнес уулзалтад Финляндын VTT Техник судалгааны төвийн эрдэмтэн оролцож илтгэл тавихаас гадна Монголын биотехнологийн компаниуд, мэргэжилтнүүдтэй цаашид хамтран ажиллах боломжийн талаар уулзалт болон үйлдвэрүүдтэй танилцах аялалыг зохион байгуулах юм.
Финляндын VTT Техник судалгааны төв нь тус улсын инновацийн тогтолцооны нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд технологийн олон салбарт үйлдвэр, компаниудтай технологи дамжуулах, технологийн инновац, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бизнес хөгжүүлэхэд хамтран ажилладаг чухал институт юм.

Холбоо барих: 99065455
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://vtt.nmma.co/

0 Сэтгэгдэл