Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно Голомт банк Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХАА ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МЭДЭГДЛЭЭ E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна  “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
“1000+ сэргэн хөгжих голууд” ОУ-ын санаачилгад Ази тивээс “Туул гол” анхлан нэгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон Улсын голуудын сан байгууллага хамтран ‘’ТУУЛ ГОЛ ФОРУМ’’-ыг цахимаар зохион байгуулж байна.

Форумын хүрээнд ‘’1000+ Сэргэн хөгжих голууд’’ олон улсын санаачилгад Ази тивээс анхлан Туул гол нэгдэх арга хэмжээ боллоо. Энэхүү санаачилгад нэгдсэнээр Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах шинэлэг арга барил бүхий загвар төслийг хэрэгжүүлж, Монгол орны бусад сав газруудын экосистемийг сэргэн хөгжихөд чиглэсэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг эхлүүлж байна.

"Сэргэн хөгжих 1000 гол санаачилгад Туул гол нь Ази тивийн голуудаасаа анхных болж нэгдэн орж байгаа нь бидний хувьд сав газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх тэргүүний туршлагыг нэвтрүүлэх томоохон боломжийг нээж өгч байгаа" гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ онцоллоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр дэлхийн нийт гол мөрөн, усны сан бүхий газрууд асар их ачаалалд өртөж, хэт ашиглалт, бохирдол болон уламжлалт түүх соёл хоорондын холбоо алдагдсан. Энэ нь сав газрын доройтол, усны бохирдол, тогтворгүй хэрэглээнд хүргэж, цаашилбал бүхэл бүтэн хот, бүс нутагт нөлөөлж байна. Гол мөрөн, усны сан бүхий газруудыг хамгаалах, зохистой ашиглахаас гадна ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргэн хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал. Тиймээс Олон улсын голуудын сан байгууллагаас санаачлан “1000+ Сэргэн хөгжих голууд” олон улсын санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын хувьд Усны тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталснаар сав газраар нь усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн.

БОАЖЯ-ны зүгээс Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө болон 29 сав газрын менежментийн төлөвлөгөөг тус тус баталж, хэрэгжилтийг 21 сав газрын захиргаад хариуцан ажилладаг.

Форумд БОАЖЯ, Сав газрын захиргаад, Олон Улсын голуудын сан байгууллага, Туул голын сав газрын оролцогч талууд, усны салбарын мэргэжилтэн, судлаачид оролцож байна.

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан