Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно Голомт банк Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХАА ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МЭДЭГДЛЭЭ E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна  “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
Байгаль орчны сэтгүүлчдэд зориулсан сургалтуудыг тогтмолжуулна

“Озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээ, конвенцын талаар сэтгүүлчдэд мэдлэг олгох сургалт”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас зохион байгууллаа.

Хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага нь Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг боловсруулж, батлах үндсэн нөхцөл болсон юм. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь озон задалдаг бодисуудын тасралгүй хэрэглэснээс үүдэж байгаль орчин, хүний эрүүл мэндэд учирч байгаа тодорхой аюулын эсрэг олон улсын зүгээс авч буй хариу арга хэмжээ болж байна. Озоны давхаргыг хамгаалах хэрэгцээ шаардлага, ач холбогдол, хууль эрхзүйн орчин, шинэчлэн баталсан журам, стандарт, Монреалийн протокол ба түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийг олон нийтэд хүргэх талаар ойлголтуудыг өгсөн энэ удаагийн сургалтад 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд хамрагдлаа.

Өнгөрсөн 70 гаруй жилд озоны давхарга гэмтсэний улмаас нарны хөнөөлт хэт ягаан туяа аюул учруулах болсон. Иймд Озоны давхаргыг гэмтээдэг бүх төрлийн агааржуулалтын систем, хөргөгч, хөргүүрт хэрэглэдэг хлор, фтор агуулсан хөргөх бодисын хэрэглээг зогсоох, багасгах арга хэмжээг дэлхий нийт авч байгааг Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн дурдаад автомашины агааржуулагч солих засварлах, үйлчилгээ эрхлэгчдийг сургалтад хамруулж, хор хөнөөлийн талаар мэдээлэл өгч, байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр солих боломжийг таниулж байгааг онцоллоо.

Байгаль орчин бол бидний амьсгалах агаар, гишгэх газар, орон гэр. Нийгмийн бүх салбартай уялдаа холбоотой. Иймд сэтгүүлчдийг мэдлэг, мэдээллээр хангаж ажиллахад салбарын яам анхаарч, сургалтуудыг тогтмолжуулж, байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх, чадавхжуулахад анхааран ажиллана.

Энэ удаагийн сургалтын үеэр мөн Монгол оронд уур амьсгалтын өөрчлөлтийн улмаас үүсэж буй байгаль орчны асуудал, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээ, “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат өглөө. Тэрээр “Дэлхийн агаарын температурын өөрчлөлтийг 1850-1900 оны дундажтай харьцуулахад 1.1 хэмээр нэмэгдэж 2000 оноос хойш хамгийн халуун 19 жил тохиосон. Байгалийн гамшигт үзэгдэл 6 дахин нэмэгдсэн байна. Энэ үйл явц Монгол оронд хоёр дахин хурдацтай явагдаж байгаа. Манай орон сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, цөлжих явц илүү ажиглагдаж, жилийн дундаж температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан” гэдгийг онцлов.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан