Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхайлахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, КОНРОД АДЕЙНАУРЫН САН, ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ ХАМТРАН ТӨРИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП БОЛОН "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАР ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг нийслэл хот хамгаалалтад авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр А/1032 тоот захирамж гаргаж, Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсгалт өв "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч, газар эзэмших эрхийг цуцаллаа. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн өдөр түүх, соёлын дурсгалт өв болсон “Гоожингийн өндөр” хэмээх түүхэн барилгыг хамгаалах, цаашлаад сэргээн засварлах түүхэн шийдвэрийг олон нийтэд танилцууллаа.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гоожингийн өндөр"-ийн хоёр давхар барилгыг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа юм. Түүхэн дурсгалт барилгын хийц бүтээцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо. Сэргээн засварлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан гүйцэтгэх бөгөөд цаашид музейн зориулалтаар ашиглахаар Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан байна. Мөн барилгын орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Түүнчлэн "Гоожингийн өндөр" хэмээх үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж, бусдын өмчид шилжүүлсэн явдлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулан холбогдох шийдвэрийг хүчингүй болгох юм.

"Гоожингийн өндөр"-ийн газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа иргэний газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон тухайд Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлахдаа “Гоожингийн өндөр хэмээх энэхүү барилгад Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан, мөн Богд хааныг энэ барилгад 50 гаруй хоног хоригдож байсан түүхтэй. Энэхүү түүхт барилгыг Монгол Улс  тусгаар тогтносоны 110 жилийн ойгоор нийслэл хот хамгаалалтдаа авлаа. Цаашдаа хотынхоо өв соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотын түүхэн үйл явдалтай холбоотой төдийгүй Улаанбаатар хотын анхны европ хийцийн барилга гэдгээрээ онцлог юм. Үе үеийн төр засгийн байгууллагууд хамгаалсаар  ирсэн энэхүү барилгын газрыг эзэмших шийдвэрийг иргэнд хууль бусаар олгосон асуудлыг  шүүхээр шийдвэрлүүлнэ. Дурсгалт өвийн газрыг бусдад шилжүүлсэн асуудлыг  шалгуулна. Нэг зүйлийг онцлон дурдахад газар бол төрийн өмч. Улсын өмчийг  хамгаалалтдаа авч байгаа нь маш зөв шийдвэр” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан