Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ОЙН ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХИЛЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газартай "Хамтран ажиллах" 04/02-Н/24 дугаар нууцын гэрээ байгуулж, ОХУ, БНХАУ-тай хиллэх Улсын хилийн дагуу 10-30 метр өргөн, 409,2 км зурвас шинээр, 475,2 км зурваст арчилгаа хийж гүйцэтгэсэн байна. Тус ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх ажлын хэсэг байгуулж, Хилийн 0243, 0245, 0311, 0287, 0275, 0132, 0277, 0306-р ангиудад актаар хүлээлгэн өглөө.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газартай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”- ийн хүрээнд 2017-2020 онд Монгол-Оросын хилийн Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Увс, Завхан аймгуудын нутаг хилийн 0234, 0287, 0132, 0275, 0245, 0311, 0277 дугаар ангиудын хариуцсан хэсгийн улсын хилийн шугамын дагуу 1377.3 км шороон зурвас, 111.1 км нүхэн шуудуу шинээр байгуулж, 305 км шороон зурвасыг өргөсгөн, 1010.3 км шороон зурвасыг давхардсан тоогоор сэргээн, 176 км хэсгийг 30 м өргөн зориудаар шатаан зурваслаж, 225.2 км хэсэгт ургамлын хор цацаж турших ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

“Хамтын ажиллагаа нь хилийн бүс, зурваст хил дамнасан ой хээрийн түймрийн улмаас байгаль, экологи эдийн засагт учирч болох бодит хохирлоос урьдчилан сэргийлсэн, улсын хил хамгаалах үйл ажиллагаанд үр дүнгээ өгсөн, ач холбогдолтой чухал ажил болсон гэж дүгнэж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр онцлон тэмдэглээд Монгол орны дархан хил, хил орчмын байгаль хамгаалах үйлсэд хамтран зүтгэж байгаа Хил хамгаалах ерөнхий газрын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэв. Ой, хээрийн түймрийн эрсдэлийн мэдээлэл авах гол цэг, эх сурвалж нь манай байгаль хамгаалагчид болон хил хамгаалагчид байдаг. Иймд техник хангамжийг сайжруулах чиглэлээр анхаарч цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах”-аа онцлов.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярыг “Хилийн төлөө” тэмдгээр шагнаж, хүндэтгэл үзүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан