Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхайлахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, КОНРОД АДЕЙНАУРЫН САН, ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ ХАМТРАН ТӨРИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП БОЛОН "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАР ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
“БУЯНТ-УХАА” НИСЭХ БУУДАЛ НӨӨЦ НИСЭХ БУУДЛААР АЖИЛЛАНА

“Буянт-Ухаа” нисэх буудал олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудлаар ажиллах боломжтой болж, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гэрчилгээг нь гардууллаа.

Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар ИНЕГ-ын харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Засгийн газрын 455 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах ажлын хүрээнд “Буянт-Ухаа” аэродром нь ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрэмд нийцүүлэн гэрчилгээжих шаардлагатай байсан юм.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 онд шинэчлэн баталсан ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу “Буянт-Ухаа” нисэх буудал нь холбогдох бэлтгэл ажлыг хангаж, НААХЗА-аас тавигдсан шаардлагуудыг хэрэгжүүлсний дүнд хязгаарлагдмал нөхцөлтэйгөөр аэродромын үйл ажиллагаа явуулах эрх буюу “Хязгаарлагдмал аэродромын гэрчилгээ”-ээг ИНЕГ-аас авснаар олон улсын болон орон нутгийн нөөц нисэх буудлаар үйл ажиллагаа явуулах боломжтой болж, Засгийн газрын 455 дугаар тогтоол бүрэн  хэрэгжиж эхэллээ.

Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг үндсэн зориулалтаар буюу иргэний нисэхийн чиглэлээр ашиглах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах,  зорилгоор 2021 онд тус нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан