Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд аудит хийлээ

Үндэсний аудитын газраас Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо оновчтой байгаа эсэх, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагын дагуу үндэслэлтэй төлөвлөсөн эсэх, баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнг бүрэн үнэлж, дүгнэсэн эсэхэд гүйцэтгэлийн аудит хийсэн юм.

Аудитаар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд найман асуудал бүхий дүгнэлт боловсруулсан байна. Мөн аудитын дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт нийтдээ зургаан асуудал бүхий зөвлөмж хүргүүлэн ажиллалаа. Тус аудитын тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан