Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Д.Нямхүүг баривчилсан 48 цагийн хугацаа өнөөдөр 22 цаг 40 минутад дуусна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт Д.Нямхүүг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баривчилжээ.

Прокуророос ирүүлсэн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материал, прокурорын санал зэрэгтэй танилцаад Д.Нямхүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь үндэслэлтэй байна гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн.

Хэргийг хянахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдсон байх тул шүүхээс сэжигтэн Д.Нямхүүг баривчлах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.

Сэжигтэн Д.Нямхүүд баривчлах шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 40 минутад танилцуулсан байх бөгөөд энэ үеэс баривчлах хугацааг тоолж 48 цагаас хэтрүүлж болохгүйг дурдах нь зүйтэй.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан