Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
МИАТ: Сөүл, Токио хотын чиглэлийн нислэгүүдийг цуцалж байна

Ковид-19 мутацад орсон шинэ хувалбар илэрч гадаадын улс орнууд хилээр нэвтрүүлэхэд тавигдах шаардлага эргэж чангатгаж эхэлсэн нь улс хооронд зорчих зорчигчдыг эрс бууруулахад хүргэлээ.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК нь хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгах ажлыг хийж байна.

Үүнд:

Сөүлийн чиглэлд 1 дүгээр сарын 12,15,19, 22, 26, 29-ний өдрүүдэд буюу Лхагва, Бямба гарагийн нислэгүүд мөн 2 дугаар сарын 8, 15, 22-ны өдрүүдийн Мягмар гарагийн нислэгүүдийг цуцалж байна.

Токио чиглэлд зөвхөн 1 дүгээр сарын 30-ны өдрийн Ням гарагийн нислэгийг цуцалж байна.

МИАТ ТӨХК нь цуцалж байгаа нислэгийн тийз авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцаж холбогдох зохицуулалтыг хийж байна. Мөн гадаадын улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг бүрэн буцаан олгож байгаа.

Сөүлийн чиглэлд хэвийн үргэлжлэх нислэгүүд:

1 дүгээр сарын 9, 11, 14, 16, 18, 21, 23, 25, 28, 30-ны өдрүүдэд.

2 дугаар сарын 5-аас эхлэн Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт.

Эх сурвалж:МИАТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан