Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Баянзүрх дүүрэг "МАШИНТАЙ ХУДАЛДАА" эрхлэгчдийг дэмжинэ

Баянзүрх дүүрэгт Нарантуул, Баянзүрх, Сандэй гэх мэт томоохон худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч бизнес эрхлэгчдийн худалдаа эрхлэх боломж бололцоо муудаж зам дагуу автомашины тээшнээсээ иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх явдал ихэссэн.

Үүнийг дүүрэг орон нутгаас нэгдсэн зохион байгуулалтаар хангаж шийдвэрлэхийн тулд тодорхой байршилд "МАШИНТАЙ ХУДАЛДАА" арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Зам дагуу замбараагүй худалдаа үйлчилгээ үзүүлэх, торгуулах гэх мэт зүйлс ард хоцорч бизнес эрхлэгчид тусгайлан заасан цэг дээрээс машинтайгаа худалдаа үйлчилгээ үзүүлэх боломж бололцоо бүрдэнэ. Харин худалдаа эрхлэгч нар маань хог хаягдлаа хаях тал дээр нэг ойлголттой болж, цэвэр цэмцгэр үйлчилгээ явуулах шаардлагатай.

Коронавирусын цар тахалтай тэмцэж эхэлсэн цагаас хойш нэг ч гэсэн бизнес эрхлэгчийн ажил амьдралыг дэмжих тал дээр Баянзүрх дүүрэг онцгой анхаарч ажиллаж ирсэн. Цаашид ч мөн адил бизнес эрхлэгчдээ бүх талаар нь дэмжиж ажиллах болно гэлээ. 

Машинтай бизнес эрхлэгчдийн худалдаа эрхлэх байршил, мөрдөх журмыг удахгүй мэдээлэх юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан