Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө Монголын иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026.09.21: Цахилгаан хязгаарлах хуваарь
МОНГОЛ УЛС БОЛОН БОЛГАР УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Байгаль орчны яам, Болгар Улсын Хүрээлэн буй орчин, усны яам хооронд байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2003 оны 12 сарын 18-нд байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр байдаг. Энэхүү хэлэлцээрийг сэргээх, ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны хүрээг тэлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Н.Уртнасан Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай харилцан мэдээлэл солилцсон.

Энэ хүрээнд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн холбогдох албаныхан Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай цахим уулзалт хийлээ.

May be an image of 1 person

Уулзалтаар:

Монгол Улс болон Болгар Улсын аялал жуулчлалын байгууллагуудын хооронд холбоо тогтоож, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

Аялал жуулчлалын соёл өндөр хөгжсөн томоохон хотуудын зочид буудлуудад Монголын аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг ажиллуулах замаар үйлчилгээний мэдлэг, чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр,

Кипр улстай аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх Македон Улсад кино үйлдвэрлэлийн аялал жуулчлал хөгжсөн, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах зэрэг болон бусад асуудлыг хэлэлцлээ.

“Манай улсын аялал жуулчлалын холбоод болон зочид буудал, зочлох үйлчилгээний чиглэлээр тус улстай хамтран ажиллах боломжтой аж ахуй нэгж байгууллагуудын мэдээллийг харилцан солилцож байгаа. Дээрх асуудлын хоёр тал хамтран ажиллахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам гүүр болон хувийн хэвшлүүдийг дэмжин ажиллана” гэдгийг уулзалтын үеэр Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга А.Энхбат тодотгоод “Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад талархал илэрхийлэв”. Шаардлагатай мэдээлэл судалгааг хоёр талаас нэгтгэн дараагийн уулзалтад танилцуулахаар боллоо.

May be an image of 1 person, sitting and text

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан