Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгойн гүний уурхайн анхны тэсэлгээ хийх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно Нарны замыг Натуртай холбосон туслах замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл хаана Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс” зарлалаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн 2021 оны гүйцэтгэлийг хэлэлцлээ Төрийн анхан шатны үйлчилгээний талаарх судалгааны ажил хийж байна “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалт эхэллээ ХЗБХ: 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ 48 иргэний амь насыг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллав Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 53.9 хувиар өслөө
ЗАМЫН-ҮҮД БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ТОГТМОЛ ТҮГЭЭНЭ

Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт-импортын ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг цахимаар хуралдав. 

Тус цахим хуралдаанд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот суугаа ЕКГ, Эрээн хотод суугаа КГ, Гаалийн ерөнхий газар, Хилийн хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдах албан тушаалтнууд болон Замын-Үүд суманд ажиллаж Дэд ажлын хэсэг оролцов. 

Хуралдааны үеэр Замын-Үүд авто замын боомтод хэрэгжиж буй экспорт- импортын ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл танилцуулсан бөгөөд Шадар сайд С.Амарсайхан авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, тээврийн зардлын үнийн өсөлтийг хязгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг холбогдох яам, агентлаг,  орон нутгийн удирдлагад даалгасан байна. 

Замын-Үүд боомтод ажиллаж байгаа Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүд авто замын боомтоор хятадын талаас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүх өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй 60 чингэлэг улсын хилээр нэвтрүүлж, тээвэр ложистикийн бүсэд байршуулсныг мэдээлж, цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж буйгаа танилцуулав. Түүнчлэн тэрээр Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Монголын талын гаалийн хяналтын бүс, ложистикийн төв хүртэл тээвэрлэсэн ачаатай чингэлгийг галт тэрэг, автомашинд сэлгэн ачиж, чингэлэг буцах нөхцөлтэйгээр тээвэрлэх тохиолдолд тээврийн зардал харьцангуй хямдарч буйг онцлов. 

Шадар сайд С.Амарсайхан “Зам тээврийн яам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллага хамтран Ажлын хэсгийн үйл ажиллагаа, тухайн өдөр хилээр нэвтэрч, нутгийн гүн рүү ачигдаж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртгийн тухай товч, ойлгомжтой тодорхой мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан олон нийтэд мэдээлж байхыг үүрэг болголоо.
 Тэрчлэн иргэд, ААН-үүд үгсэн хуйвалдаж, үндэслэлгүй тээврийн зардлыг нэмж буй зохисгүй үйлдлийг хоёр улссын хууль, хүчний байгууллагууд холбогдох шалгах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон анхааруулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан