Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМГЭНЭЛ

ДОРИГИЙН ЧУЛУУНЖАВ

/1949-2022/


Бидний хайрт ээж, халамжит хань, элбэрэлт эмээ, ачлалт эгч, эрхэм хүн Чангас овогт Доригийн Чулуунжав нь тэнгэрийн орондоо одож, бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Д.Чулуунжав нь 1949 онд Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багacийн Ховд голын хөвөөнд Доригийн ууган охин болж төрсөн. Үхэр жилтэй. 1958-1968 онд арван жилийн сургуулийн 10-р анги, 1968-1973 онд Улсын Багшийн Дээд сургуулийг хими,биологийн багш мэргэжлээр тус тус төгссөн.

1973-1980 онд Ховд аймгийн 1-р арван жилийн сургуульд багшаар, 1980-1991 онд Увс аймгнйн Өмнөговьд сумандаа хими-биологи болон гэр ахуйн багш, хичээл, хүмүүжлийн эрхлэгч зэрэг ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ардын театрын дарга, үйлдвэрчний хорооны тэргүүлэгч зэрэг сонгуульт ажлуудыг хийж ирсэн ба 1989 онд Монголын эмэгтэйчүүдийн 16-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан.

1982 онд Увс аймгийн Өмнөговь сумын сургуульд ажиллаж байхдаа хань М.Чингэсийн хамт пионер сурагчдын “Залгамжлагч” чуулгыг үндэслэн байгуулж, сум, аймаг орон нутгийнхаа нэр төрийг гаргаж, Улаанбаатар хотод тайлан тоглолтоо хийж, хошой алтан медальт чуулга болж байсан

1991 оноос    Нийслэлийн    Жаргалант дүүргийн 74-р сургууль, Нийслэлийн “Ирээдүй цогцолбор сургууль, ИЗОУИС-ийн “Жесан-Чингис хаан” гадаад хэл, соёлын сургууль, Монгол бизнес дээд сургуулиудад багшилж ирсэн ба боловсролын байгууллагад нийт 44 жил ажилласан.

Түүний хөдөлмөрийг төр засгаас үнэлж:

•    1978 онд “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”

•    1986 онд “МПБ-ын хүндэт тэмдэг”

•    1989 онд “Манлай бүсгүй”

•    1992 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг

•    1992, 2005 онуудад “Нийслэлийн мэргэжлийн аварга багш”

•    2004 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”

•    2006 онд “Номч мэргэн багш” цол тэмдэг

•    2007 онд “Алтан гадас одон”

•    2015 онд “Багшийн гавьяа” одон

•    Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд

•    2019 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнасан.

Тэрээр чин шударга зантай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, ханьдаа халамжтай, үр хүүхэд бидэндээ элбэрэл хайр дүүрэн, эцэг, эх, ахан дүүс, анд нөхөд, хамтран ажиллагсад, ойр дотныхондоо сэтгэлийн гүнээс тусалж, зөвлөн, үг сургаалиа хайрласан, шавь нартаа үлгэр дуурайлал болсон, түшигтэй сайхан буурал, нутаг усандаа нэр хүндтэй, бахархал дүүрэн хүн байлаа.

Таны минь хүнлэг сайхан сэтгэл, шударга хичээнгүй зан, өөдрөг хүсэл тэмүүлэл, ачлал хайр бүхэн тань бид бүхний зүрх сэтгэлд мөнхөд хоногшин үлдэх болноо. Та минь эх нутгийнхаа тэнгэр дор эгнэгт мөнх нойрс доо

Ум сайн амгалан болтугай.
Хань, үр хүүхэд, ач, зээ, ах дүү нараас нь
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан