Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч ААН-үүдэд хийсэн хяналт шалгалтын дүн гарлаа

Агентлагийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/03 дугаартай удирдамжийн дагуу иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоох зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 06-13-ны өдрийн хооронд хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт, шалгалтад нийт 16-н барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/ хамрагдсанаас 2 аж ахуйн нэгж буюу 12,5% нь хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа бөгөөд үлдсэн 14 аж ахуйн нэгж буюу 87,5% хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.

Иймд:

Мөн зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчдэд хуулийг хэрэгжүүлж ажиллах хугацаатай АЛБАН ШААРДЛАГА , мөн тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Улсын байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА хүргүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж:ШӨХТГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан