Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ӨНӨӨДӨР 68 ЧИНГЭЛЭГ АЧАА БАРААГ ЗАМЫН-ҮҮДИЙН ХИЛИЙН БООМТООР ОРУУЛЛАА

Монгол Улсын Шадар сайд ахлан ажиллаж байгаа Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллалгааг сайжруулах, ачаа бараа хилээр оруулах асуудлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг цахимаар хуралдав.

Хуралдааны эхэнд Замын-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Дэд ажлын хэсгийн ахлагч Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Хилийн дундын “ТЭГ” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-Үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-ийн талбайд буулгаж байгаа ажил хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн хилээр орж ирсэн 68 чингэлэгтэй ачаа бараанд сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн, химийн бараа бүтээгдэхүүнүүд багтсан байна.

Ачаа бараа татан авч эхэлсэн өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд нийтдээ 369 чингэлэг ачаа барааг татан аваад байна. Замын-Үүдийн хяналтын постуудад одоогоор гарсан зөрчилгүй, хэвийн байгааг дэд ажлын хэсгийн ахлагч мэдээллээ.

Цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж байгаа гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан: “Зам тээврийн хөгжлийн яам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох байгууллагууд ачаа бараа тээвэрлэлтийн үнийг тогтвортой барих, нутгийн гүн рүү ачигдаж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тээврийн зардлын үнэ өртгийг цаашид бууруулах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн Гадаад харилцааны яам, Эрээний консул нар өргөн царигийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх тал дээр БНХАУ-ын холбогдох байгууллагатай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Цахим хурлын төгсгөлд Шадар сайд, С.Амарсайхан Замын Үүдээс бусад хилийн боомтуудаар тээвэрлэгдэх ачаа бараа эргэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд тухайн хилийн боомттой хил залгаа Хтад улсын хилийн боомтын засаг захиргааны удирдлагуудтай холбогдож ажиллах Дэд ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан