Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Багануур дүүргийн оршин суугчдын 20 гаруй хувь нь вакцины IV тундаа хамрагджээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байна. Омикрон хувилбарын дэгдэлттэй холбоотой сүүлийн өдрүүдэд өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд тус төвд өнөөдрийн байдлаар 153 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэн хүнд 5, хүнд 30, хүндэвтэр 60 гаруй өвчтөн байгаа тул хүчилтөрөгчийн үйлдвэрийн хэрэгцээ их байгааг Шадар сайдад уламжилсныг нэн даруй шийдэхээ илэрхийлэв.

Тус Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд халдвар авсан иргэдээ эрэмбэлэн ангилж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж буйг хэллээ. Цар тахлын хүнд хэцүү энэ үед эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж, эмч эмнэлгийн ажилтнууд өвчилж эхэлсэн нь хүн хүчний хомсдол үүсгэж буй гэнэ. Тус дүүргийн Эрүүл мэндийн төв мөн ачаалал ихтэй байгаа ч үйлчилгээ авахаар ирж буй иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулан ажиллаж байна.

Дүүргийн иргэд вакциндаа идэвхтэй хамргадаж буй бөгөөд IV тун хийлгэсэн иргэд нийт оршин суугчдын 20 гаруй хувийг эзэлж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан