Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, тус банкны удирдлагуудад талархал илэрхийлэхийн сацуу цаашид нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотод шинэ эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлд бизнес эрхэлж буй жижиг, дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих боломж, бололцоог нийслэлийн удирдлагууд эрэлхийлэн ажиллаж байна. 

Улаанбаатар хотын бие даасан эдийн засгийн суурийг зөв тавих нөхцөлийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар тусгасан. Эдийн засгийг сайжруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн, бүхий л салбарт ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн Улаанбаатар хот болгохын төлөө ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдаас төрийн бүтээмжийг сайжруулах үүрэг, чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан 74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд шаардагдах зөвшөөрөл, түүнтэй адилтгах эрх зүйн бичиг баримтыг хүчингүй болгосон. Ингэснээр иргэдийн бизнес эрхлэх боломж, бололцооны суурь нөхцөлийг бүрдүүлж буй юм. Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн. Мэдээж төрийн хүнд суртал багасаж, авлига үгүй болно.  Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэд хэдэн байршилд орчин үеийн шаардлагад нийцсэн худалдаа, үйлчилгээний цэгүүдийг олноор нь байгуулна. Үүнд иргэд ямар нэг түрээс төлөхгүйгээр худалдаа хийх, хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ үзүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлэхээр хотын удирдлагуудын зүгээс анхааран ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагууд 2022 онд иргэдээ сонсож, иргэн төвтэй Улаанбаатар хотын хөгжлийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан