Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт тавьж ажиллажээ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нартай хамтран 14,16,18 дугаар хороонд байрлах томоохон зах, худалдааны төвүүдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

 Хяналтанд хамрагдсан зах, худалдааны төвийн ажилчдад шаардлага хангасан халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэх, цэвэрлэгээ үйлчилгээг хийх, үйлчилгээний заалны агаар сэлгэлтийг 2 цаг тутамд 10-15 хүртэл минутаар хийж хэвших талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан Хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хүргэлээ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан