Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
С.АМАРСАЙХАН: Мэргэжлийн хяналтын байцаагч нар иргэд, ААН-ийн зөвлөн туслагч байх ёстой

МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан. Уг шийдвэрийн дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын шинээр томилогдсон даргад өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өгч, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар ажлын амжилт хүслээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-ын шинэ даргад болон нийт хамт олонд хандаж хэлсэн үгэндээ "Цар тахлын хүнд хэцүү цаг үед иргэд, олон нийтийг халварын эрсдэлээс сэргийлэн ажилласан байгууллагуудын нэг бол мэргэжлийн хяналтынхан. Бүх хүчээ дайчлан ажилласан та бүхэнд талархаж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд зарим нэг хүний гаргасан алдаа, дутагдлаас болж нийт салбарын нэр хүнд сэвтэх эрсдэлтэй байдгийг та бүхэн мэднэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Энэ мэт алдаа дутагдлыг арилгахын тулд хичээж ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хамгийн ойрын зөвлөн туслагч, чиглүүлэгч нь байх ёстой. Төр бол ААН-үүдийн дарамтлагч биш, төрийн алба мэргэшсэн байх, төрийн хяналт шалгалтаар баталгаажсан үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх нь чухал" хэмээн онцолсон.

Мэргэжлийн хяналтынхан авлигын үзүүлэлтээр төдий л хангалттай биш үнэлгээ авч байгаа учраас цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд хууль бус дарамт шахалт үзүүлсэн, өөрийн ашиг сонирхлын төлөө авлига, хээл хахууль нэхсэн зөрчил илэрвэл олон нийтэд зарлаж, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Б.Баасандорж дарга болон бусад удирдлагуудад сануулж хэллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан