ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
“СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ
Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй
Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна
Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна
Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна"
“СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ
ЕБС-иуд хоёдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ
Засгийн газрын хуралдаанаас сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж ирэх 2-р сарын 14-нөөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2-р сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2-р сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. 2-р сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.
МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг 2-р сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. 2-р сарын 28-наас танхимаар хичээллэнэ.
0 Сэтгэгдэл
























