Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Нийслэлийн есөн дүүрэгт ногоон байгууламжийн цогц сургалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийн цогц сургалтыг нийслэлийн есөн дүүргийн холбогдох байгууллагуудад зохион байгууллаа. Тодруулбал, тус сургалтыг нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын мэргэжлийн, мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн баг нэгдүгээр сарын 12-25-нд цахим, танхимын хэлбэрийг хослуулан, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулсан юм.

Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтарсан тус сургалтаар модны үр, тарьц суулгац бэлдэх, мод үржүүлгийн газар байгуулах, модыг зөв тарьж, арчлан ургуулах тухай болон цэцэг, зүлэг тарих, ногоон байгууламж бүтээх, цэцэрлэгт хүрээлэн бий болгох төлөвлөлт, ногоон байгууламжийн дөрвөн улирлын арчилгаа зэрэг цогц мэдлэг мэдээллийг холбогдох албан хаагчдад олголоо. 

Тэрбумаар тоологдох мод тарихын тулд иргэдэд экологийн боловсрол олгож, удирдан зохион байгуулах ажилчдад ногоон байгууламжийн талаарх мэдлэгийг бүрэн дүүрэн олгох нь нэн чухал юм. Иймд 12 жилийн ажлын туршлагатай, Монголын цорын ганц цогцолбор цэцэрлэгт хүрээлэн болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ энэхүү сургалтыг  бүх аймаг, нийслэлийн  хэмжээнд  хийх  зорилт тавин ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан