Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мал эмнэлгийн даргаар А.Нарантуяаг хууль зөрчиж томилох шалтгаан чинь юу юм бэ, З.Мэндсайхан сайдаа???

Хүн нь цар тахлаар өдөрт хэдэн мянгаараа өвдөж байх энэ үед мал сүрэг нь малын гоц халдварт өвчинд нэрвэгдэж хүн малгүй хэцүүдэж эхэллээ. Сүүлийн гурван жил бүртгэгдээгүй байсан малын гоц халдварт шүлхий өвчин өнөөдрийн байдлаар 17 аймгийн 102 сумын 178 голомтод нийт 248.6 мянгад хүрч нөхцөл байдал хүндэрч байгаа нь малчдын хувьд томоохон бэрхшээл болоод байгаа юм. Экспортын хорио цээрийн гол шалгуур болдог энэхүү өвчний өвчлөл махны экспортыг 5-10 жилээр хойш татдаг үр нөлөө нь ихээхэн хоруу зүйл гэдгийг бидний өнгөрсөн туршлага бэлээхэн харуулдаг билээ.

Гэвч энэ мэргэжлийн бөгөөд анхаарал хандуулах шаардлагатай гол салбарын томилгоо буруу хийгдсэнээс олон мянган малчид цаашлаад хүнсний аюулгүй байдал ноцтой аюулд ороод байна. ХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан томилогдон ирснээсээ хойш Хөдөө аж ахуйн салбарт нэг ч дорвитой алхам бодлогын шийдэл гаргаж чадаагүй хэрнээ зөвхөн салбарын томилгоонд анхаарал хандуулж Мал эмнэлгийн ерөнхий газраар тоглож удирдлагыг нь сольж эхэлсэн байдаг.

Түүний томилгоо Мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаагүй, мэргэжлийн чадваргүй, төрийн албаны хуульд нийцээгүй Б.Ганзориг гэгчийг томилсноор эхэлсэн ч сонгосон Б.Ганзориг нь ажлаа хийж чадаагүй, мал, амьтны гоц халдварт өвчнөө улс орон даяар тарааж алдсаны дараа дахиад л хууль бус томилгоо хийхээр улайрч эхэлжээ. Түүний дараагийн томилгоо нь нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга асан А.Нарантуяа гэнэ.

Гэтэл А.Нарантуяаг Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан хэргээр АТГ-аас шалгаж, 2021 оны 12 дугаар сард холбогдох хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ талаар АТГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлэлч буй. Харин энэ хэрэг нь шүүхээр хэрхэн шийдэгдсэн тодорхойгүй байхад тодруулбал, улсын их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэмээн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан этгээдийг Төрийн албаны хууль зөрчин томоохон албан тушаалд томилох гээд байгаа шалтгааны цаана юу нуугдаж байна. Мал эмнэлгийн дарга хэмээх энэ албан тушаал малаар баян Монголын хамгийн том судсыг чимээгүйхэн атгаад “сууж” байдаг учраас малд амбицтай дарга нарын хувьд “хүнээ” томилох гэж зүтгэхээс аргагүй нэг субьект мөн. Тэр ч утгаараа АТГ-т шалгагдаж, шүүхэд хэрэг нь шилжсэн этгээдийг ямар амбиц, татаасаар энэ албанд томилох гээд байгааг асууж, тодруулахаас өөр арга алга. З.Мэндсайхан сайдаа?? Мал эмнэлгийн газрын даргаар АТГ-т шалгагдаж шүүхэд хэрэг нь шилжсэн А.Нарантуяаг томилох гэж зүтгэх шалтгаан нөхцөл нь юу юм бэ????

 

1 Сэтгэгдэл
Угаасаа наад сайд чинь хэнийг халах уу гээд д суудаг байхаа. Ядаж олж ирж байгаа нь хог шүү
Хамгийн их уншсан