Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Агаар, орчны бохирдлыг бууруулах 30 орчим шинэ технологийг танилцууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчинд ээлтэй ногоон техник технологи, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага сэргээгдэх эрчим хүч, халаалт, дулаалга, хийн халаалт, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх чиглэлийн тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа.

May be an image of 9 people, people standing, suit and indoor

May be an image of 3 people, people standing and indoor

Нээлтийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ “Байгаль орчинд ээлтэй ногоон технологийн үзэсгэлэнг 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнгээр аж ахуйн нэгж байгууллагууд байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник технологи болон орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх зэрэг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулдаг. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон технологийн үзэсгэлэнг ойн чиглэлээр зохион байгуулсан бол энэ удаад Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэд технологийг олон нийтэд таниулан, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэн, эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлт, ногоон зээлийг цогц байдлаар шийдвэрлэн ажиллаж байгаа нь бизнесийн салбарынханд санхүүгийн бодит дэмжлэг болж байгаагаараа ач холбогдолтой” гэлээ.

May be an image of 3 people and indoor

Засгийн газрын тогтоолоор Аж ахуйн нэгжийн албан татвараас байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй 59 тоног төхөөрөмжийг чөлөөлсөн байдаг. Мөн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 14 тоног төхөөрөмжийг чөлөөлжээ.

Түүнчлэн Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн 16 аж ахуйн нэгж байгууллагад БОАЖЯ-наас “Ногоон гэрчилгээ” олгосон байна.

May be an image of 1 person and standing

Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн Ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлыг 2019 оноос эхлэн Хаан банк, Төрийн банк, Хас банктай хамтран хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд 760 гаруй иргэнд жилийн 9 хувийн хүүтэй 9,6 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон юм.

1 Сэтгэгдэл
хаана болж байгаа үзэсгэлэн юм бээээ
Хамгийн их уншсан