Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засаг даргын Тамгын газрын агаар орчны бохирдлын хяналтын тасаг болон зорилтот хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хамтран галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг дүүргийн 9,10 дугаар хороонд зохион байгууллаа.

Сар шинийн баярыг угтан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээнд 2969 айл өрхийн 6586 иргэнийг хамруулан  132 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн  галлагаанаас үүдэлтэй гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх болон хүүхдийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах, сэрэмжлүүлэг 5 төрлийн мэдээ, мэдээллийг иргэдэд Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид гал унтраах автомашины чанга яригчаар хүргэлээ гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан