Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
НЗДТГ болон Польшийн ЭСЯ Монголын Дауны холбоотой хамтран ажиллахаар боллоо

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кшиштоф Бойко, Нийслэлийн Засаг Даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва нар 2022 оны 01 сарын 31-ний өдөр Монголын Дауны Холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвийн хүүхэд залуус уулзаж, Холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэмжиж ажиллах боломжийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг Даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва Дауны хам шинжтэй хүүхэд залуус, тэдний асран хамгаалагч нарийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны тулгамдаж буй асуудал дээр цаашид анхаарал хандуулж, дэмжиж ажиллахад нээлттэй гэдгээ мэдэгдсэн.

Мөн МУ дахь Польшийн элчин сайдын яам болон онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кшиштоф Бойкод Монголын Дауны Холбоонд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад өөрийн зүгээс талархаж буйгаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан